Л.Гантөмөр: Эрчим хүчний төслүүдийг юунаас болж дампууруулсныг Б.Чойжилсүрэн мэдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов.

Энэ үеэр сайд Л.Гантөмөр "Эрчим хүчний төслүүдийг юунаас болж дампууруулсныг Б.Чойжилсүрэн мэдэж байгаа. Төслүүдийг ажил хэрэг болгох чиглэлийг ч Б.Чойжилсүрэнд өгсөн.

Бид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 10 жил ярьсан. Хятадын ЗГ мөнгийг нь өгөхөө больчихсон байсныг Шанхайд Ерөнхий сайдтай хамт очиж байж улс төрийн шийдвэрт хүрсэн. Үүнийг АЖИЛ ХИЙСЭН гэхгүй юм уу. 8 жил хөдлөөгүй эрчим хүчний үнээ ХАРААЛГАСААР БАЙГААД нэмлээ. Энэ алхам биш юм уу" гэлээ.

Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч эхэллээ
Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч эхэллээ
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!