Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүрсний“ гэх хэрэгт улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90 хүнийг ЯЛЛАГДАГЧААР ТАТАН ШАЛГАЖЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ.

Дээрх хэргүүдээс 108 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 278 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1672 удаа явуулж, гэрчээр 11101 хүнийг асууж, эдийн засгийн болон бусад төрлийн 41 шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 194.384 ам.доллар, 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 353 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

ОБЕГ: Мөс цөмөрч 36-47 настай хоёр эрэгтэйг гаргаж, машиныг нь  татаж гаргах боломжгүй учраас үлдээжээ
ОБЕГ: Мөс цөмөрч 36-47 настай хоёр эрэгтэйг гаргаж, машиныг нь татаж гаргах боломжгүй учраас үлдээжээ
 
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.