Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ: 8 давхар барилгад гал гарсны улмаас хоолой өвдөж, амьсгал давчидсан 22 хүн эмнэлэгт хүргэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

БНСУ-ын Соннам хотын Бундан дүүрэгт 8 давхар барилгад томоохон хэмжээний гал гарчээ. 1 давхрын хоолны газраас гал гарсан бөгөөд гал унтраах баг шуурхай арга хэмжээ авснаар хүний амь эрсдэлгүй галын тархалтыг зогсоосон байна.

Гал гарсан барилга дотор олон хүн байсан учраас яаралтай 2-р түвшний арга хэмжээг авч ойр орчмын 8-14 гал сөнөөх ангийн 84 техник хэрэгсэл 268 гал сөнөөгчид ажиллажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, барилга дотроос 70 хүн өөрсдөө гарч чадсан бөгөөд дотор нь байсан 240 хүнийг гал сөнөөгчид гарган авсан аж.

Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй ч 22 хүн хоолой өвдөж, амьсгал давчидсан гэж шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

НОБГ-ын даргаар хурандаа Г.Галбадрахыг томиллоо
НОБГ-ын даргаар хурандаа Г.Галбадрахыг томиллоо
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.