Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Нийслэл Улаанбаатар хотын туулын хурдны замын төслийн явцын талаар,

-2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар,

-Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөдрийн нөхцөл байдал, үйл ажиллагаан ирэх 3 жилийн төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга зэрэг нийт арван асуудлыг авч хэлэлцэнэ.

Хэрлэн голын мөс цөмөрч автомашин суусан байсныг гаргажээ
Хэрлэн голын мөс цөмөрч автомашин суусан байсныг гаргажээ
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.