"Squid Game" season 2 хоёрдугаар улирлын нээлтээ хийсэн долоо хоногтоо Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу болжээ. Netflix-ийн дэлхийн шилдэг 10 жагсаалт ням гарагт дуусгавар болсон долоо хоногийн мэдээгээр Өмнөд Солонгосын цуврал 480 сая гаруй цаг үзсэн хандалттай байна.
Энэхүү үзүүлэлт нь англи бус телевизийн төрөлд тэргүүлсэн байр сууриа бататгаад зогсохгүй мөн хугацаанд Английн телевизийн төрөл, англи болон англи бус киноны ангиллыг үзсэн цагийг давсан байна. Хэдийгээр Баасан гарагт дебютээ хийсэн ч бүх цаг үеийн хамгийн алдартай англи бус шоуны жагсаалтын долдугаар байранд бичигдсэн байна. Өмнөх "Squid Game" 1-р улирал тэргүүлсэн хэвээр байгаа бол Испанийн цуврал "Мөнгөний дээрэм" 4-р хэсэг, Францын "Люпин" цуврал 1-р хэсэг удаалсан байна.
Мөн өдөр гарсан тизер постер нь тоглоомын үеэр тоглогчдын хөдөлгөөнийг хянадаг хөдөлгөөн мэдрэгч бүхий том хүүхэлдэй болох Young-hee-тэй хамт өөр нэг тоглоомын дүр болох Чеол Сүгийн дүрийг харуулсан байна.
Эх сурвалж: Yonhap news
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!