Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Шүүгчид шүүхийн түшээ, эрхэлсэн түшээ, тэргүүн түшээ гэх зэрэг дэвтэй болох гээд байгаа юм байна. Ямар бөх байгаа биш дээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр “Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Гурван шатны шүүгчид албан тушаалаараа ялгардаг болохоос биш зэрэг дэвтэй байна гэсэн ойлолт яагаад орж ирээд байгаа юм бэ гэдгийг гайхаад байна.

Гоёл, чимэглэл нэмэлт зэрэг, дэв юу байдаг юм тэр бүгдийг болиод ажлын чиг үүргээ биелүүлдэг болохгүй бол нэг л их зэрэг дэв яриад төрийн тусгай албан хаагч шиг нар шиг.

Шүүгч нар нь хүртэл шүүхийн түшээ, эрхэлсэн түшээ, тэргүүн түшээ гэх зэрэг дэвтэй болох гээд байгаа юм байна. Гэхдээ ач холбогдол нь ер байхгүй. Зүгээр л гуншин л нэмж байгаа байхгүй юу. Ямар бөх байгаа биш дээ.

Шүүхийн тухай хуульд өнгөрсөн зургаадугаар сард нэмэлт өөрчлөлт орж шүүгчид өөрсдөө зэрэг дэвтэй байна гэх заалтыг оруулсан юм байна. Энийгээ эргэж хармаар байна" гэв.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжив
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжив
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ