Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.
Улмаар ажлын хэсэг хуралдаж, нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшигчээр бүртгэснээ Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн байдаг.
Улмаар Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2024.12.18/ хуралдаж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж С.Энхбаатарыг олонхи гишүүд дэмжжээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэх юм.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нь төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байна гэв. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлсэн гэдгийг онцлов.
Нэр дэвшигчийн материалтай дараах холбоосоор орж танилцана уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!