Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин бага, БНСУ-аас 5.4 дахин бага байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий БҮТЭЭМЖИЙН ХУВЬСАЛ чуулганыг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байгаа талаар тус яамнаас мэдээллээ. Ингэхдээ хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна. Тиймээс БҮТЭЭМЖИЙН ХУВЬСГАЛЫГ өрнүүлж,төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцлов.

Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна