Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

30 тонн шатахуун тээвэрлэж явсан машин замын хажуу тал руу унаж, 5 тонн шатахуун асгарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан.

ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ
 
Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.