Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАЛАУ болон БНСВУ-тай Батлан хамгаалах салбарын бүх түвшинд хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Энх тайвныг хамтдаа байгуулж, ирээдүйгээ хуваалцъя” уриатай “БЭЭЖИН ШЯНШАНЬ 2024” форумын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСын ерөнхий сайдын орлогч, Үндэсний Батлан хамгаалах сайд, генерал ЖАНСАМОН ЖАНЯАЛАД-тай болон БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд,генерал ФАН ВАН ЗИАНГ-тай хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцож,

БНСВУ-тай

* Цэргийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр харилцан мах,цагаан будаа нийлүүлэх,

* Машин, техник хэрэгслийг засварлах чиглэлээр харилцан туршлага судлах,

* Хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцож, 70 жилийн дипломат харилцааны түүхтэй тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо.

Харин БНАЛАУ-тай Батлан хамгаалах салбарын бүх түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.

Ингэхдээ батлан хамгаалахын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт харилцан дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад боловсон хүчин бэлтгэхээр боллоо.

“Батлан Хамгаалахын Сэргэлт” салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
 
Лексусын 4 дугуй цөмөрч орсон байсныг гаргажээ
Лексусын 4 дугуй цөмөрч орсон байсныг гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.