Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх болсон. Энэ талаар ООГХ-ийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайхан "Монгол Улсад 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийн 40 орчим тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ энэ бүх газар хөдлөлтийн чичирхийллийг хүмүүс мэдрээгүй. Газар хөдлөлт хаана болж байна вэ гэдэг их чухал. Сууршлын бүсэд ойр болох тусам хүмүүс чичирхийллийг илүү мэдэрдэг. Монгол орон өөрөө Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд орж явдаг. Тиймээс иргэд амьдарч буй орчныхоо аюулгүй байдлыг хангах хэрэгтэй " гэв.

Ө.Шижир: УИХ-ын санал өгөх төхөөрөмжинд асуудал байхгүй. Төхөөрөмж рүү буруугаа чихэх нь ямар ч үндэслэлгүй
Ө.Шижир: УИХ-ын санал өгөх төхөөрөмжинд асуудал байхгүй. Төхөөрөмж рүү буруугаа чихэх нь ямар ч үндэслэлгүй
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.