2025 онд уул уурхай, тээврийн салбар өндөр өсөлттэй байх магадлалтай

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 0 секунд

Уул уурхайн салбар энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 11.4 хувиар өссөн байна. Энэ сэргэлтийг дагаад уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос 2 дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн байна. Үүний нөлөөгөөр ирэх онд уул уурхай болон тээврийн салбар өндөр өсөлттэй байх магадлалтай гэж манай улс таамаглаж байгааг өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэх үеэр танилцуулгадаа дурдсан билээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, нийт импортын 72.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг эд эзэлж байна.

Ж.Баярмаа: Яг санал хураалтын үеэр КНОП огт ажиллаагүй. Автоматаар ТАТГАЛЗСАН санал руу орсон
Ж.Баярмаа: Яг санал хураалтын үеэр КНОП огт ажиллаагүй. Автоматаар ТАТГАЛЗСАН санал руу орсон
 
ЧУУЛГАН: УТААНЫ СОНСГОЛ хийх ажлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ
ЧУУЛГАН: УТААНЫ СОНСГОЛ хийх ажлыг УИХ-ын БОХХАА-н байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!