Агаарын тээврээр зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өсчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Зам тээврийн яамнаас өнгөрөгч 11 дүгээр сарын салбарын тоон мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, энэ оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 137.2 сая зорчигч тээвэрлэжээ. Үүнээс автотээврээр 133.4 сая зорчигч, агаарын тээврээр 2 сая, төмөр замаар 1.75 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсжээ.

Тэгвэл 2024 оны эхний 11 сард бүх төрлийн тээврээр 119.4 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс автотээврээр 79.1 сая тонн ачаа, төмөр замаар 40.3 сая тонн ачаа мөн 9.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 23.3 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 15.4 хувиар тус тус өсжээ.

“Би ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ нь байтугай ӨӨДТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ хүн гэдэгтээ итгэхгүй байгаа“
“Би ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖИХ нь байтугай ӨӨДТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ хүн гэдэгтээ итгэхгүй байгаа“
 
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ГХУСАЗЗАА-ны дарга БНИУ-ын Элчид сайд Жованна Пиккарета тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!