Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өнөөдөр өглөө УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан билээ.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж уг хуулийн төслийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган яг одоо эхэлж дээрх хуулийн төслийг хэлэлэж эхлээд байна.
Дашрамд сануулахад, Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!