Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Амьсгалын замын халдвар ихсэх үед халуун, бүлээн шингэн юм УУ. Ингэснээр таны хүүхдийн өвдөх эрсдэл хоёр дахин БАГАСНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ХӨСҮТ-д Нийслэлийн ЭМГ ба ХӨСҮТ-өөс Томуу ба Томуу төст өвчний нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэх чиглэлд мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасан, "Амьсгалын замын халдвар ихсэх үед хүүхдүүддээ халуун бүлээн шингэн сайн уулгах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхдийн өвдөх эрсдэл хоёр дахин БАГАСНА. Хамгийн гол нь гэртээ бэлтгэсэн шингэн зүйлийг тогтмол уулгах хэрэгтэй. Лаазалсан шингэн, чихэрлэг ундаанаас татгалзах ёстой. Халуурч байгаа хүүхэд хоол ундандаа муудаж, уйлагнана. Тэгэхээр хүүхдэдээ бага багаар шингэн өгч, ердийн хэмжээгээр нь хоол өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурсан, амтлагчтай хоол хүнснээс илүү халуун бүлээн шөлөөр хооллох нь зүйтэй. Мөн хүүхдээ 21.00-22.00 цагийн хооронд тогтмол цагт унтуулах нь чухал" гэлээ.

АУДИТ: Нийслэлчүүд 2025 онд ШИНЭ ЖИЛИЙН БАЯР зохион байгуулахад 400 сая төгрөг төлөвлөснийг тэвчиж болох ҮРЭЛГЭН ЗАРДАЛ гэж үзэж байна
АУДИТ: Нийслэлчүүд 2025 онд ШИНЭ ЖИЛИЙН БАЯР зохион байгуулахад 400 сая төгрөг төлөвлөснийг тэвчиж болох ҮРЭЛГЭН ЗАРДАЛ гэж үзэж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ