МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал үргэлжилж байна. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдаж буй. Эхний санал хураалтаар "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од 37.3 хувь, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 27 хувийн санал авсан байдаг. Улмаар 50+1 зарчмаар тухайн хоёр нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулж, Л.Төр-Од 276 хүний санал авч, ялалт байгуулжээ.
Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд Ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн юм. Түүний хувьд 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Тэрбээр хувийн хэвшилд дараах байдлаар ажилласан нэгэн аж.
2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК
- Гүйцэтгэх захирал
- Үйл ажиллагаа хариуцсан захирал
- Зөвлөх
2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ
- ТУЗ-ын Нарийн бичгийн дарга
- Хууль зүй, комплайнсийн захирал
- Зөвлөх
2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
- Ахлах зөвлөх
- Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК
- Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
2010 – 2012 он: Монголын банкны холбоо
- Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
- Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
2009-2012 он: Монголын эдийн засгийн форум
- Ерөнхий захирал
- Санхүүжилт хариуцсан зохицуулагч
2005-2011 он: ХасБанк
- Гүйцэтгэх дэд захирал
- ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
- Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал
- Тамгын газрын захирал
- Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
1998-2005 он: СИДАН ХЗХ
- Үүсгэн байгуулагч
- ТУЗ-ын гишүүнээр ажиллажээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!