Ирэх жилээс АЙМГУУДЫН наадмын шөвгийн дөрвөн бөхөөс ДОПИНГИЙН шинжилгээ авна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 18 секунд

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж, ирэх жилээс аймгуудын наадмын шөвгийн дөрвөн бөхийг допингийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Үндэсний баяр наадмын тухай хуулиар улсын наадмын шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг байсан бол ирэх жилээс аймгуудын наадмын шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авдаг болох нь.

Тиймээс тухайн допингийн хариу мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх, цаг алдахгүй зарладаг асуудлыг дүрэм журамдаа тусган нийцүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан онцолсон байна.

Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины сэрвээний өндөр хэмжих болон телевизийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах, Наадмын нээлт, хаалтын үеэр гарсан алдаа дутагдалыг давтахгүй байж наадмын нээлтийн арга хэмжээний утга агуулгыг улам төгөлдөржүүлж, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хэлбэр агуулгад онцгой анхаарах шаардлагатайг тодотгоод дараах үүрэг чиглэлийг өгчээ.

Н.Номтойбаяр: Хүссэн зүйл маань биелэлээ. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж “КНОП” дарна
Н.Номтойбаяр: Хүссэн зүйл маань биелэлээ. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж “КНОП” дарна
 
Б.Түвшин: Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ
Б.Түвшин: Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!