ЭМЯ-аас Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улс хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаагийн дотор манай элэг, ходоод, умайн хүзүү, уушгины хавдар эзэлж байгааг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тодорхой хугацаанд хийж чадаагүй зүйлийг эхлүүлэх боломжтой болсон сайхан өдөр тохиож байна. Өнгөрсөн хугацаанд бид бүхний алдаж ирсэн 10 гаруй жил дэлхийгээс хоцорч ирснийг та бүхэн мэднэ.
Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлж байгаагийн дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины шалтгаантай байна. Гэтэл умайн хүзүү, элэг зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон үлдээгүй байна.
Өнгөрсөн хугацаанд олон саад бэрхшээлийг давсны үндсэн дээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хүний Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг оруулж байна. Дэлхийн улс орнууд өнөөдөр умайн хүзүүний хорт хавдаргүй гэдгийг зарлаж буй өнөө цагт Азид тэргүүлсэн эхний таван хавдрын нэгт орж байна.
Өнөөдөр умайн хүзүүний хорт хавдраар 4712 хүн өвдсөн байна. Тэдний жилд 160 нь нас барж байна. 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Үүний гол шалтгаан нь эрэгтэй эмэгтэй болон бэлгийн замаар дамжин халдаж буй хавдар үүсгэгч Папиломлома вирусийн халдварын дамжилт юм.
Бид бүхэн өнөөдөр орчны нөлөөнөөс болж хавдрын шалтгаантай нас барж буй эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цаашид ч буурах хандлагагүй байна гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!