Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: “Чалкогийн гэрээ“-нээс болж, зарсан бүх нүүрсний орлогыг Чалко өрөндөө авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хүмүүс нь амьд байхад түүхийг битгий гуйвуулж бай. "Чалкогийн гэрээ"-нээс болж, зарсан бүх нүүрсний орлогыг Чалко өрөндөө авсан. Гэтэл та нар "АН гэж новшнууд хамаг юм сүйтгэсэн" гэж PR хийдэг. 2016 онд та нар ялчихаад, төмөр замаа холбож болох байсан" гэх байр суурийг илэрхийлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төмөр замаа холбохгүй юугаа хийсэн юм. Ерөнхий сайд байсны хувьд манлайлж ажилламаар байна" гэж хариу тайлбар өгөв.

Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ