Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр "Нийслэлийн орон сууцны компорацийн захирлаар Б.Одсүрэнг томилсон" гэв.
Б.Одсүрэнгийн хувьд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байв.
НОСК-ийн өмнөх гүйцэтгэх захирал М.Говьсайхан ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр ажлаа өгсөн ч ялалт байгуулж чадаагүй юм.
Ташрамд дурдахад, хотын дарга “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг буцаан томилсон талаар дуулгалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!