Х.Нямбаатар: Намайг мянга хараагаад яах вэ. Түгжрэл тартагтаа тулчхаад байна. Ченжүүд 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Намайг мянга хараагаад яах вэ. Түгжрэл тартагтаа тулчхаад байна. Ченжүүд 2024 онд 140 мянган машин оруулж ирчхээд зам барь гээд дайраад байгаа. Энэ жил Монголоос тэрбум ам.доллар гадагшаа гарсан. Өөрөөр хэлбэл,энэ нь эх орон ч биш худалдан авалт. Гараад хар. Байрнуудын гадаа явган хүний замыг бүгдийг нь машин хаагаад тавьчихсан байгаа. Хот чинь хүнд зориулагдах ёстой болохоос машинд зориулагдаагүй. Бүгд урсгал сөрнө, зөрчил гаргана. "Хүн өөрийн гэсэн зогсоолтой байх ёстой" гэх заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гэж ХЗДХЯ нь үзсэн юм байна лээ.

Бусдыг нь дэмжсэн ч гэнэ үү. Тэрийгээ эцэслэж яам нь шийднэ биз. Машин оруулж ирэхийг хориглох шийдвэр аль эрт гарсан. 2024 оны хоёрдугаар НИТХ-аар ороод ХЗДХЯ бүртгэж авсан. Энэ бол аль эрт шийдэгдсэн асуудал шүү. Харин шалгуур үзүүлэлт нь тусдаа асуудал.

Асуудлаа шийдье гэвэл үнэнтэйгээ нүүр тулаад гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй" гэв.

Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв
Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв
 
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж албан хаагчдыг дарамталж, ажлаас нь чөлөөлсөн тухай  гомдол ХЭҮК-т ирэх болжээ
Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж албан хаагчдыг дарамталж, ажлаас нь чөлөөлсөн тухай гомдол ХЭҮК-т ирэх болжээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!