Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ.

Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -120 кг-ын жингийн суулт, таталтын төрөлд медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэрбээр ДАШТ-д дөрөв дэх удаа оролцож, анхны медалиа хүртэж байгаа ба өмнө нь 4-5 байр эзэлж байлаа.

Интернетийн түүчээ Д.Энхбат ШУТИС-ийн Удирдах зөвлөлд ажиллана
Интернетийн түүчээ Д.Энхбат ШУТИС-ийн Удирдах зөвлөлд ажиллана
 
Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй
Х.Нямбаатар: Надад 1 тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.