Н.Учрал: 2028 онд дэлхийд ураны ТОМ ТЭСРЭЛТ болох гэж байна. Бид үүнээс хоцорч болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Ганбатын "Цөмийн энергийн хуулийг яагаад яаралтай хэлэлцээд байгаа юм бэ, бид өнөө маргаашгүй цөмийн энергитэй болох гээд байгаа юм уу" гэсэн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ирэх жил дэлхий нийтэд 120 мянган тонн ураны эрэлт бий. Эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж, ураны үнэ өсөх нь дамжиггүй. 2028 онд дэлхийд ураны ТОМ ТЭСРЭЛТ болох гэж байна. Бид үүнээс хоцорч болохгүй.

Биднийг 27 жилийн турш хэлэлцсээр байтал Казахстанчууд борлуулалтаараа ТЭРГҮҮЛЭЭД эхэллээ. Тиймээс яаралтай хэлэлцэж байна" гэх хариултыг өглөө.

ШҮДНИЙ ЭМЧ: 1-2 настай хүүхдийн шүд эхийн сүүнээс болж цоордог. Хөхүүлснийхээ дараа үүдэн 4 шүдийг нь маарлаар арчиж, ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
ШҮДНИЙ ЭМЧ: 1-2 настай хүүхдийн шүд эхийн сүүнээс болж цоордог. Хөхүүлснийхээ дараа үүдэн 4 шүдийг нь маарлаар арчиж, ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!