Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “Хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Өмнөх парламентуудын стратеги төлөвлөгөө дотогшоо чиглэсэн бодлого баримталж байсан бол энэ удаа 60-70 хувийг гадагшаа буюу иргэд рүү чиглэсэн бодлого баримтлахаар зорьж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны төлөвлөгөө хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлсэн, олон талт түншлэлийг сайжруулж, үндэсний язгуур эрх ашгийг цогцлоосон, дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллахаар нийт 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүллээ гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос мэдээллээ.

Ш.Энхийн-Од NCAA D1-ийн карьерийнхаа хамгийн өндөр оноог авч, БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ
Ш.Энхийн-Од NCAA D1-ийн карьерийнхаа хамгийн өндөр оноог авч, БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.