Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур улсын “Темасек“ олон улсын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ 1 дүгээр сарын 9-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек”  олон улсын сангийн хөтөлбөр хариуцсан  захирал Жералд Ёо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүнд зах зээлийн шинэ боломжуудыг нээхэд анхаарч, энэ бодлогын хүрээнд худалдааны гол түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж буйг Д.Цогтбаатар сайд онцлон тэмдэглээд, Монгол Улсын худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжиж, Сингапурын “Темасек”  олон улсын сан ГХЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонд тус сангийн удирдлагад талархаж буйгаа илэрхийлэв.

2019 оны 6 дугаар сард Д.Цогтбаатар сайдын Сингапур Улсад хийсэн айлчлалын үеэр энэхүү хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж байсныг ноён Жералд Ёо дурдан, 2020 онд хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хүрээнд тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр 3 удаагийн цуврал сургалтуудыг Сингапур болон Улаанбаатарт тус тус зохион байгуулахаар болсон тухай мэдэгдэв. Эдгээр сургалтад ЧХХ байгуулахад оролцох Засгийн газрын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид болон эдийн засагч, судлаачдыг хамруулах юм.

Монгол Улсын ГХЯ болон Сингапурын “Темасек”  олон улсын сантай хамтран хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөр нь тус хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ юм.

Шинэ хууль: Ахмад настан жилд нэг удаа 6 сарын хугацаагаар зээл авах эрхтэй
Шинэ хууль: Ахмад настан жилд нэг удаа 6 сарын хугацаагаар зээл авах эрхтэй
 
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Хорих ангиас оргосон этгээдийг 30 жилийн дараа баривчлав
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.