УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өчигдөр /2024.11.06/ NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон. Тэгвэл түүний ярианд нэр дурдагдсан хүнээс цагдаад гомдол гаргасан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллага иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалган шийдвэрлэх үүрэгтэй. Нэр бүхий иргэнээс МБА-нд гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад гомдолд дурдсан асуудлыг тодруулах, нотлох баримт цуглуулах зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу аливаа эх зүйлийн эх хувийг гаргуулан авч үзлэг хийж бэхжүүлдэг. Энэ тухай хуульд нэг бүрчлэн хуульчилж өгсөн.
Иймд дээрх албан бичгийн хүрээнд дээрх нэвтрүүлгийн эх хувиас л гаргаж ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь хэн нэгнийг буруутгасан зүйл биш" гэх мэдээлэл өглөө.