Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1, 6-гаар төгссөн дугаартай автомашины жолооч нар энэ сард татвараа төлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хэрэв таны автомашины улсын дугаарын сүүлийн орон нь 1 болон 6-аар төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр, хураамжийг энэ сард буюу нэгдүгээр сард багтаан төлөхийг сануулж байна. 

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлнө. Үүнээс гадна гар утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан энэхүү төлбөрүүдийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах шаардлагатай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

Б.Лхагвацэрэн

Малын хулгайн хэргээр  таван хүний нэг нь л хуулийн хариуцлага хүлээж байна
Малын хулгайн хэргээр таван хүний нэг нь л хуулийн хариуцлага хүлээж байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.