Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын хулгайн хэргээр таван хүний нэг нь л хуулийн хариуцлага хүлээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн.  Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.  Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой зохицуулалтыг Эрүүгийн багц хуульд тусгаснаас гадна УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, З.Нарантуяа нар тус тусдаа хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад дээрх гурван хуулийн төслийг нэгтгэсэн байна.

УИХ-ын гишүүн Д. Пүрэвдорж: " Малын хулгайтай холбоотой тоо баримтыг хүргэе. 2019 оны нийт 1809 малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэнээс 379 хэргийг шүүхээс шийдвэрлэсэн. Ойролцоогоор 2800 орчим хүн малын хулгайд холбогдож байна. Үүнээс 592 хүн нь эрүүгийн хуулийн хариуцлага  хүлээж байна. Үндсэндээ таван хүний нэг нь л хуулийн хариуцлага хүлээж байгаа юм.  2800-аад хэрэгт холбогдолтой  хүнээс 219 хүн л хорих ял эдэлж байна. Малын хулгайг бүлэглэж хийдэг. Хууль хяналтын байгууллагад баригдвал нэгэндээ үүрүүлдэг. Ингээд бүлэглэн хийсэн этгээдүүдийн нэг нь л хариуцлага хүлээхээр 2500-аад хүн дахиад л үлдэж байна. Цаашдаа малын хулгай өсөх шинж харагдаж байна.  Малын үнэ ч өснө" гэв.

Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг тэгш хуваавал нэг ахмадад 2.5-3 сая төгрөг өгөх бүрэн боломжтой
Тэтгэврийн зээл тэглэх мөнгийг тэгш хуваавал нэг ахмадад 2.5-3 сая төгрөг өгөх бүрэн боломжтой
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.