Б.Батцэцэг: Хайнаньд нас барсан иргэний үхэл гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлтийг Хятадын талаас өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын Хайнаньд явж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан. Ямартай ч эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга О байжээ.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бээжин дахь элчин сайдын яам, консулын газар ажиллаж байгаа. БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Талийгаачийн хувийн мэдээлэл болон хэргийн талаар мэдээлэл өгөх ёсгүй. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй нас барсан гэдгийг Хятадын хуулийн байгууллагаас өгсөн. Ар гэр нь Хайнанд очсон. Мэдээж тэдэнд хэцүү байгаа" гэв.

Б.Батцэцэг: БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байгаа хоёр оюутан өөрийн дансаар үл таних этгээдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа
Б.Батцэцэг: БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байгаа хоёр оюутан өөрийн дансаар үл таних этгээдээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!