Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан: Сэргийлэх боломжтой байсан өвчнөөр өвдсөн иргэдээс хамтын төлбөрийг гаргадаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас дааж байгаа хувь нь 98. Иргэдийн халааснаас ердөө хоёр хувь нь гарч байна. Энэ бол аль ч улсад байдаггүй тогтолцоо. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас даах ёстойгоо даана.

Харин иргэн өөрөө сэргийлж болох өвчнөөр өвдсөн бол хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоо руу шилжинэ.

Ингэснээр даатгалын сангийн санхүүжилт оновчтой, өгөөжтэй болно. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулж, төрөөс иргэдийн эмчилгээг даах төлбөрийн хувь хэмжээ даатгалын сангийн орлогыг тодорхой болгох шаардлагатай" гэв.

“Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолооч хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан“
“Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолооч хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан“
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.