Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг.

Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.

Хэрэв тухайн жолооч гэм буруутай нь тогтоогдвол "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.

Бид урьдчилсан хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.

“Бадрах Энержи“ компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ
“Бадрах Энержи“ компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.