Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын даргыг нэр дэвшүүлсэн бөгөөд санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгч буюу 86.7 хувийн саналаар А.Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад томилж тамгаа гардан авсан билээ.
Мөн Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүлж, олонхын саналаар томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.. Улмаар анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон.
Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаярыг мөн улираан томилжээ.