Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Батцогт: Намын дүрмийн дагуу би ажлаа өгнө. Гэхдээ хэн дуртайд нь “май“ гээд өгчихдөг зүйл биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Шинээр бүрдсэн НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, НИТХ-ын даргаа томилж, Хотын даргаар Х.Нямбаатарыг улираан томилохыг дэмжсэн. Харин энэхүү анхдугаар хуралдааны дараа нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр,

"Улаанбаатар хот 1.7 сая иргэнтэй. Үүний 1.1 сая нь сонгуулийн насны иргэд. Гэтэл энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 42 хувь нь л саналаа өглөө. Нийт саналаа өгсөн иргэдийн 43 хувийнх нь саналыг МАН авлаа. Өөрөөр хэлбэл 200 мянгаа хүрээ юу, үгүй юу санал авсан гэсэн үг.

Миний хувьд нийслэлийн намын даргаар 2023 оны арваннэгдүгээр сард сонгогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаад жил хүрээгүй байна. Гэхдээ орон нутгийн сонгууль боллоо. Намын дүрмээрээ ялагдсан намын дарга ажлаа өгөх ёстой. Энэ дүрмийн дагуу асуудлууд шийдэгдээд явна гэсэн үг.

Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бид хоёр уулзсан. Нийслэлийн намыг би хариуцаад ажиллая гэх саналыг гаргасан. Энэ бол хэн нэгэнд "май" гээд шилжүүлчихдэг албан тушаал биш. АН бол үндэсний хэмжээний нам. Дээд шүүхээр баталгаажсан өөрийн гэсэн дүрэмтэй. Энийг ч өөрт нь хэлсэн. Үнэхээр болъё гэж байвал намын дотоод сунгаандаа оролцоод, олонхын саналыг авчихвал боломжтой асуудал" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.