Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арваннэгдүгээр сарын 15-аас Улаанбаатараас Дархан чиглэлд зорчих замыг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх зураг төслийн ажил өнгөрсөн засгийн газраас эхтэй. Уг ажлыг шинэ засгийн газар үргэлжлүүлж бүтээн байгуулалтын ажлыг хийсээр байна.

Зам гэхээс илүүтэй там болж олон ч иргэн амь нас эд хөрөнгөөрөө хохироод байгаа Дарханы замын ажилд тулгарах асуудал өнөөдөр ч байгааг салбарын сайд хэлж байна. Зам засварын ажилд шалгарсан хоёр компани ажил гүйцэтгэж чадахгүй гэдгээ илэрхийлэн гарахаар болсон тул дахин олон улсын тендер зарлахаар болжээ.

Дарханы замын ажилд АХБ, Европын сэргээн босголт хөгжлийн банк гээд хоёр томоохон төсөл хэрэгжиж байгаа. АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл ирэх оны 10-р сард дуусч эхний хоёр эгнээ зам бүрэн тавигдана гэлээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны төсөл 2022 оны 10 р сард дуусах тооцоог гаргасан байна. Гэхдээ Улаанбаатар Дархан чиглэлийн иргэд зорчих хөдөлгөөнийг ирэх сард багтаан нээхээр ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.

Өнөөдрийн байдлаар гурван компани дарханы зам дээр ажиллаж байна. Ингэхдээ нэг өдөрт 500 метр газрын хучилтын ажлыг хийж байгаа гэлээ. Энэ ондоо багтаад 2, 4 р багц дээр олон улсын тендер зарлаж ажлыг шуурхай үргэлжлүүлэхээ хэллээ.

“Улаанбаатар” олон улсын кино наадам болно
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц