Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Саналаа өглөө“ гээд стори хийх, дурсгал болгох зорилгоор “САНАЛЫН ХУУДАС“-ны зургийг дарвал хуулийн хариуцлага хүлээнэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сонгуулийн санал хураалтын үеэр хориотой заалтуудын талаар мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул "Сонгуулийн санал хураалтын өдөр иргэд ямар зүйл дээр анхаарах талаар мэдээлэл өгье. Санал авах байрнаас саналын хуудсыг авч гарах, зураг дарах, зориулалтын бус тэмдэглэгээ хийх нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу 10 мянган нэгжтэй тэнцэх мөнгөн дүн болох 10 сая төгрөгөөр торгох заалттай байдаг.

Тэгвэл иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж, "Саналаа өглөө" гээд стори хийх, дурсгал болгох зорилгоор "САНАЛЫН ХУУДАС"-ны зургийг дардаг. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ" гэсэн юм.

ӨВӨЛЖИЛТ: Улаанбаатар хотын хэмжээнд 5500 орчим тонн давс, 4000 орчим тонн бодис нөөцлөөд байна
ӨВӨЛЖИЛТ: Улаанбаатар хотын хэмжээнд 5500 орчим тонн давс, 4000 орчим тонн бодис нөөцлөөд байна
 
Монгол Улс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “Улаан туузын дор нэгдэе“ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна
Монгол Улс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “Улаан туузын дор нэгдэе“ уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.