Дорнод аймагт малын бэлчээрээс болж хоорондоо маргалдаж нэгнээ хутгалсан ноцтой хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Иймд цагдаагийн байгууллагаас "Уур удамшдаггүй. Бусдад хохирол учруулах, бусдын эрүүл мэндэд халдах, эдгээрээс үүдэн хэн нэгэн амьдрах хугацаандаа цэг, эсвэл хар толбо үлдээсэн тухай бодит жишээ, өнөөгийн соёлт нийгэмд ч яригдсан хэвээр. Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй" гэж сэрэмжлүүллээ.