Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан салбартаа хийгдэх шинэчлэл болон 2025 төсвийн төсөлд тусгагдсан зарим ажлуудын талаар танилцуулав. Тэрбээр,
"2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот буюу эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн байна. Халамжид зарцуулж буй 100 төгрөгийн 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ хүрдэг. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, ахмадууд, ээжүүдэд зарцуулагдаж байна. Энэ бол зорилгодоо нийцээгүй зарцуулалт юм. Тиймээс бид цаашид нийгмийн хамгааллын тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай.
Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно. Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг.
Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана" гэлээ.
Сэтгэгдэл (91)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!