Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 18-19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээний нийлбэр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэргүүн байрт шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.
Нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Тагнуулын ерөнхий газар тус тус шалгарлаа. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 180 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн баг гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!