“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж 37 настай эмэгтэй хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээллээр дээрх осол есдүгээр сарын 11-ний өглөө ээлж солилцох үед хувцас солих өрөөний хажууд гарчээ. Осолд 37 настай эмэгтэй, дадлагаар ажиллаж байсан 17 настай хүүхэд өртжээ.
Дэлбэрэлтийн улмаас хлоратори цацарч 37 настай эмэгтэйн ам руу орсон байж болзошгүй учраас яаралтай ГССҮТ-рүү хүргэжээ. Харин 17 настай хүүхдийг эмчийн хяналтад гурав хоног байлгасан байна.
Хлораторын станцын хадгалалт аюулгүй байдал алдагдсан байж болзошгүй гэнэ. Дээрх ослоос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоогүй аж.
Харин ЦЕГ-аас "Эрдэнэт үйлдвэр Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 11-ний 10:25- д ирсэн. Шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!