Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар ДУЛААРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

2024 оны 09 сарын 20-ноос 2024 оны 09 сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +12...+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ

Канадын реппер К-Маро Монголд ирж, энэ сарын 28-нд болох тоглолтод ОРОЛЦОНО
Канадын реппер К-Маро Монголд ирж, энэ сарын 28-нд болох тоглолтод ОРОЛЦОНО
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.