Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билльярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байна.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа ба манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй өрсөлдөж, ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Б.Нарантуяа нь дэлхийн хүрэл медалиас гадна снукер билльярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр есдүгээр сарын 21-25-нд болох ДАШТ-д өрсөлдөх юм.

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар хур тунадас орно
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, хангайн уулархаг нутгаар хур тунадас орно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ