Ярославль хотод дугуй, түлш, тосолгооны материал хадгалдаг агуулахад гал түймэр гарчээ. Гал сөнөөгчид 450 м.кв талбайд гарсан галыг бүрэн унтрааж чадсан гэх мэдээллийг тус улсын онцгой байдлын яамнаас өгөөд байна.
Гэвч хийн цилиндрийн даралтыг бууруулсны улмаас онцгой байдлын дөрвөн алба хаагч галыг унтраах явцдаа бэртсэн байна. Гал сөнөөгчид эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.
Гал түймэр гарахыг харсан хотын оршин суугчид гал түймрийн дүрс, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Эх сурвалж: нТв россии
С. Гүндэгмаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!