ШҮҮХ: З.Энхболдын өмгөөлөгч нарын хурал давхацсан тул давж заалдах шатны хуралдааныг энэ сарын 25-ныг хүртэл хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, шийдвэрээ гаргасан байдаг.

Тодруулбал, тэдэнд тус бүр 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.

Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон. Гэвч З.Энхболдын өмгөөлөгч нар "Шүүх хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах" хүсэлт гаргасан байна. Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу энэ сарын 25-ны 08:30 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

ТАНИЛЦ: Энэ долоо дараах таван байршилд авто зам шинэчилнэ
ТАНИЛЦ: Энэ долоо дараах таван байршилд авто зам шинэчилнэ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!