Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсад бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

”45 хоногийн курсийн багш ч гэж юу байх вэ. Талууд аль аль нь буруу тайлбарлаж, буруу эсэргүүцэж давхиад байх шиг байна. БАГШ биш мэргэжлийн хүнийг БАГШ болгож болдог сайн туршлага хөгжсөн бүх улсуудад бий. Монголд энэ эрх зүйн орчныг хийсэн "гэм буруутан" хайвал тэр нь би юм. Өмнөх парламентад миний ахалж, бидний баталсан Шинэ Боловсролын багц хуулиар ийм боломж нээгдсэн юм.

Багш дутагдалтай байдлыг нөхөх гэхээс илүүтэй ШУ-ы гол хичээлүүдийг инженерүүд, бизнес, санхүүгийн ойлголтыг бизнесменүүд, санхүүчид, математик, түүхийн хичээлийг судлаачид заах үүд хаалгыг нээж өгсөн юм л даа. Ахлах ангийн сурагчдад тун хэрэгтэй эрх зүйн зохицуулалт. Хүн сургах, заах арга зүйн чадварыг тус чиглэлээр мэргэжил олгодог сургуульд тусгай хөтөлбөрөөр кредит цаг тооцуулж сургах ёстой. Ядаж нэг бүтэн улирал үзэх ёстой байх. Нас насны хүүхдийн сэтгэл зүйд таарсан заах арга зүй гэдэг өөрөө Шинжлэх ухаан юм л даа” гэлээ.

ЦУОШГ: Энэ лхагва гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрч болзошгүй
ЦУОШГ: Энэ лхагва гарагаас эхлэн ихэнх нутгаар хүйтэрч болзошгүй
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.