Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван шарын нүхэн гарцын замын хөдөлгөөнийг өнөөдөр 11:40 цагт нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг өнөөдөр 11: 40 цагт нээнэ.

Тодруулбал, тус нүхэн гарч нь 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламж юм. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж дуусжээ

Нийслэлийн төвийн 4 хэсэгт төмөр замын доогуур нүхэн гарцтай болсноор авто замын босоо тэнхлэгийн шинэ сүлжээг бий болгоно. Ойр орчмын гүүрэн гарцуудын хөдөлгөөний ачааллыг хуваарилна. Нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурд сайжирч, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 20-40 хувиар болгож сайжруулна. Гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувиар буурна гэж албаныхан үзэж буй.

Тухайлбал, 5 шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцаар хоногт 32,500 тээврийн хэрэгслийг хоногт нэвтрүүлнэ. Тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 22.9 хувиар нэмэгдэнэ. Таван шар орчмын тухайн бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар буурах аж.

Уг төслийг нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж хариуцан хэрэгжүүлж байна.

“Ерөнхийлөгч намайг уучилсан. Та нар Ерөнхийлөгчөөс илүү эрхтэй юм уу“
“Ерөнхийлөгч намайг уучилсан. Та нар Ерөнхийлөгчөөс илүү эрхтэй юм уу“
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.