Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэгүүн.мн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг 3 жил ХОРИХ ЯЛ, Л.Баяржаргалыг 36 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

"Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 3 жилийн хорих ял, 1,5 сая төгрөгийн торгох ял шийтгэжээ.

Сануулахад, Л.Баяржаргал, Б.Анхбаяр нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр Л.Батаахүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг “Нэгүүн.мн” сайтаар “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг уу” гэх гарчиг бүхий шууд бичлэгээр олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдсон байдаг.

Хорих ял авсныхаа дараа сэтгүүлч Б.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа "Ажлаа хийж яваад 3 жилийн хоригдох ял авлаа. Хавдартай хүнийг хориж чаддаг" гэж бичсэн байна.

Б.Баасандорж: Энэ УИХ нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг чухалчилна
Б.Баасандорж: Энэ УИХ нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг чухалчилна
 
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Э.Бат-Үүл: АН сүүлийн 7 сонгуульд ялагдсан байдлыг харвал МАН-ын “дагуул” нам болчихсон байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.