“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Парисын паралимп өнөөдөр өндөрлөх билээ. Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 57 дугаар байрт бичигдэж байна.
Өнөөдөр 15:00 цагт манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөнө.
”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин юм. Тэрбээр паралимпын наадмын хос медальтай Монголын цор ганц тамирчин юм.