“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан таван өдрийн өмнө болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм. Улмаар тэгш, сондгойгоор хязгаарлалтыг замын хөдөлгөөнд хэрэгжүүлэх эсэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч эхэлсэн.
Тус санал хураалтыг энэ долоо хоног дуустал буюу маргаашыг хүртэл авна. Одоогоор санал өгсөн иргэдийн олонх нь дэмжихгүй байгаа бол цөөн хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ. Тодруулбал, есдүгээр сарын 7-ны 10:12 цагийн байдлаар 2263 иргэн дэмжихгүй, 1543 иргэн дэмжинэ гэж санал өгсөн байна.
Саналаа өгөх иргэд энд дарна уу.