Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН, АН, ХҮН нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулж, СЕХ-нд нэрсээ хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Улс төрийн намууд өнөөдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд нэрсээ хүргүүлнэ.

Тодруулбал, ирэх 10 дугаар сарын 11-нд болох орон нутгийн сонгуулийн гол өрсөлдөөн УИХ-д суудалтай МАН, ХҮН, АН-ын дунд өрнөхөөр бөгөөд ялангуяа намуудын нийслэлийн өрсөлдөөн чангарч, хотыг хэн нь засаглах вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар, нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нар энэ удаагийн сонгуульд багаа авч орно.Тэд өнөөдөр орой нийслэлийн ИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчээ тодруулах юм.

Өнгөрсөн хугацаанд хотыг засагласан МАН энэ удаагийн мөрийн хөтөлбөрөө "20 минутыг хот" концепцыг түшиглэн боловсруулж буй бол ХҮН нам, Ардчилсан намын хувьд эрчим хүч, дэд бүтэцэд суурилсан хүн төвтэй хотын шийдлээр өрсөлдөхөө илэрхийлж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар намууд өнөөдөр орой 17:00 цагаас эхлэн нэр дэвшигчдээ тодруулах хурлаа зарлажээ.

ТАНИЛЦ: УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд болон дэд дарга нар
ТАНИЛЦ: УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд болон дэд дарга нар
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд