Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг 2022 онд “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулж үзэгчдийн хүртээл болгосон бол өнгөрөгч онд "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг "West End" театрт үзэгчдийн хүртээл болгосон.
Түүнчлэн тус жүжиг тун удахгүй Сингапурт тоглогдох гэж байгаа ба одоогоор хаалтын үзвэрүүд өдөр бүр УДЭТ-д тавигдаж буй. Тэгвэл эл жүжгийн ханхүүгийн дүрд өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буйгаа илэрхийлж олон нийтээс шүүмжлэл хүртээд байсан жүжигчин О.Самданпүрэв тогложээ.